MBMB Surgalt

Үйлчилгээний нөхцөл (Terms of Service)
Сүүлд шинэчилсэн огноо: 2026 оны 10 сар

Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид "Нөхцөл" гэх) нь "MB Surgalt" мобайл аппликейшн болон түүнтэй холбогдох системүүдээр (цаашид "Платформ" гэх) дамжуулан үзүүлж буй онлайн сургалт, видео контент, гарын авлага болон бусад дижитал үйлчилгээг авахтай холбоотой Үйлчилгээ үзүүлэгч болон Хэрэглэгч хоорондын харилцааг зохицуулна.

  • Ерөнхий заалт
1.1. Хэрэглэгч Платформд бүртгүүлсэн, нэвтэрсэн эсвэл үйлчилгээг ашиглаж эхэлснээр энэхүү Нөхцөлийг бүрэн уншиж танилцсан, хүлээн зөвшөөрсөнд тооцно. 1.2. Хэрэв Хэрэглэгч уг Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол Платформыг ашиглах, түүнд бүртгүүлэхээс татгалзах үүрэгтэй. 1.3. Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү Нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчилсэн хувилбарыг Платформ дээр нийтэлснээр хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөнө.
  • Бүртгэл, Төхөөрөмжийн хязгаарлалт ба Дансны аюулгүй байдал
2.1. Хэрэглэгч системд өөрийн гар утасны дугаараар бүртгүүлж, нэвтрэх бөгөөд утасны дугаарын үнэн зөв байдлыг өөрөө бүрэн хариуцна. 2.2. Хэрэглэгч нэвтрэх нэр, нууц үг болон баталгаажуулах нэг удаагийн кодын нууцлалыг чанд хадгалах үүрэгтэй. Гуравдагч этгээдэд дансны мэдээллээ алдсанаас үүдэх аливаа эрсдэл, хохирлыг Хэрэглэгч өөрөө хариуцна. 2.3. Төхөөрөмжийн хязгаарлалт: Нэг Хэрэглэгчийн бүртгэлээр дээд тал нь 2 (хоёр) төхөөрөмжөөс нэвтрэн ашиглах эрхтэй. 2-оос дээш төхөөрөмжөөс зэрэг хандах боломжгүй бөгөөд шинэ төхөөрөмжөөс хандах үед өмнөх төхөөрөмжийн хандалт автоматаар цуцлагдана. 2.4. Нэг Хэрэглэгчийн эрхийг бусдад шилжүүлэх, зарах, олон нийтэд дундаа ашиглуулахыг хатуу хориглоно. Сэжигтэй, хууль бус хандалт илэрсэн тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч тухайн дансыг урьдчилан сануулахгүйгээр шууд цуцлах эрхтэй.
  • Оюуны өмч ба Ашиглалтын хязгаарлалт
3.1. Платформ дээр байршсан бүх видео хичээл, график зураг, текст, гарын авлага, зааварчилгаа болон системийн эх код нь "MB Surgalt"-ийн оюуны өмч бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан. 3.2. Хэрэглэгчид сургалтын контентыг зөвхөн хувийн хэрэгцээнд, аппликейшн дотор үзэх хязгаарлагдмал, онцгой бус эрх олгогдоно. 3.3. Дараах үйлдлийг хатуу хориглоно:
  • Дэлгэцийн бичлэг хийх (Screen recording), скриншот авах эсвэл гадны төхөөрөмжөөр бичиж авах;
  • Видео болон материалыг зөвшөөрөлгүй татаж авах, хуулбарлах, хувиргах;
  • Сошиал медиа (Facebook, Telegram, YouTube г.м), олон нийтийн суваг болон хувь хүнд худалдах, үнэгүй тараах;
  • Системийн сүлжээний трафик, API болон видео линкийг задлах (reverse engineering хийх).
3.4. Зохиогчийн эрх зөрчсөн тохиолдолд холбогдох дансыг шууд хааж, учирсан бодит хохирлыг Монгол Улсын Оюуны өмчийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн дагуу нэхэмжилнэ.
  • Хэрэглэгчийн хариуцлага ба Ёс зүйн хэм хэмжээ
4.1. Платформ, түүний үйл ажиллагаа, багш хамт олон болон хамтрагч байгууллагын нэр хүндэд халдсан, илт худал ташаа мэдээлэл, цуу яриа тараасан, гүтгэн доромжилсон аливаа үйлдэл гаргахыг хатуу хориглоно. 4.2. Хэрэглэгч дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь тухайн хэрэглэгчийн хандах эрхийг урьдчилан мэдэгдэхгүйгээр бүрмөсөн (үүрд) цуцлах бөгөөд учирсан хохирол, нэр төрийн хохирлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
  • Төлбөр тооцоо ба Буцаалтын нөхцөл
5.1. Үнэгүй сургалтын контентыг Хэрэглэгч ямар нэгэн төлбөргүйгээр ашиглана. 5.2. Төлбөртэй (VIP) багцын төлбөрийг QPay, дотоодын банкны карт болон дансны шилжүүлгээр төлнө. 5.3. Төлбөр бүрэн төлөгдөж, системд баталгаажсаны дараа тухайн багцад заасан хугацаагаар сургалтын эрх нээгдэнэ. 5.4. Буцаалтын нөхцөл: Цахим сургалт, дижитал контентын онцлогоос шалтгаалан төлбөр төлөгдөж сургалтын эрх нээгдсэн л бол төлбөрийг буцаан олгох ямар ч боломжгүй. Хэрэглэгч худалдан авалт хийхээсээ өмнө сургалтын хөтөлбөр, багцын мэдээлэлтэй бүрэн танилцах үүрэгтэй.
  • Хариуцлагын хязгаарлалт
6.1. Платформ дээрх сургалтууд нь Хятадын худалдааны платформуудаас (Pinduoduo, Taobao, Dewu гэх мэт) бараа захиалах, хаяг холбох, гүйлгээ хийх аргыг заах мэдээлэл, арга зүйн зааварчилгаа юм. 6.2. Гадны платформуудын үйл ажиллагаа (барааны чанар, худалдагчийн зөрчил, үнийн хэлбэлзэл, системийн дүрэм шинэчлэгдэх) болон банкны картын гүйлгээний алдаанд "MB Surgalt" хариуцлага хүлээхгүй. 6.3. Хэрэглэгч өөрийн буруутай үйлдлээс шалтгаалан бараагаа буруу захиалах, хаягаа алдаатай оруулах, картын мэдээллээ буруу оруулснаас үүдсэн санхүүгийн болон бусад хохирлыг систем хариуцахгүй.
  • Холбоо барих
Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал, хүсэлтээр дараах сувгаар хандана:
  • Имэйл: mbcargo.mn@gmail.com
  • Ажлын цаг: Даваа – Бямба, 12:00 – 20:00